Тунгалаг номин ногоон өнгийн, V хэлбэрийн ухлаадастай захтай эмэгтэй хантааз. Нарийн, чамин нэхээс бүхий твид материалаар урласан бөгөөд урд талын хоёр том халаасны амсар болон тагийг цэнхэр, шар өнгө хосолсон үндэсний хээ угалз бүхий туузаар эмжиж өгсөн нь уламжлалт хэв маягийг европ загвартай гайхалтай хослуулжээ. Чөлөөт бөгөөд цэгцтэй харагдуулах шулуун зүсэлттэй, өдөр тутамд цамц, даашинз дээр давхарлаж өмсөхөд нэн тохиромжтой, загварлаг хантааз.