Үндэсний хэв маягийг орчин үеийн загвартай хослуулсан, дугуй угалзан хээтэй алтан шаргал өнгийн торгон материалтай эмэгтэй дээл. Босоо зах, хажуу энгэртэй бөгөөд энгэрийн уналт, ханцуйн нударга, бэлхүүсний өргөн бүс болон ташаа дагасан хормойн халаасны ирмэгийг бараан хүрэн өнгийн торгомсог материалаар оруулга хийж тодотгосон, урт хормойтой дээл.