Үндэсний хэв маягийг орчин үеийн шийдэлтэй хослуулсан, голдоо шулуун энгэртэй, намхан босоо захтай эмэгтэй ширмэл хантааз. Olive ногоон өнгийн, босоо тууш хаваас бүхий дулаахан ширмэл материалаар урласан. Энгэрийн гол хэсгээр хар өнгийн нарийн туузан зангилаа бүхий дөрвөн тууш товчлуураар чимэглэсэн өвөрмөц шийдэлтэй. Зах болон энгэрийн ирмэгийг нарийн хар эмжээрээр цэгцтэй тодотгож өгсөн, өдөр тутамд өмсөхөд биед эвтэйхэн, дулаахан хантааз.