Үндэсний уламжлалт хэв маягийг шингээсэн, дугуй захтай, урд хормой нь хоёр тийш дугуйрч хуваагдсан загвартай цулгуй хар өнгийн эмэгтэй богино хантааз. Захны урд хэсэгтээ металл унжлагатай тод цэнхэр өнгийн нарийн бүчин уяагаар зангидаж тогтоодог бөгөөд хормойн баруун, зүүн доод хэсэгт улаан, цэнхэр, цагаан өнгө хосолсон дугуй хэлбэртэй үндэсний угалзан хээ болон өлзий хээний хатгамал чимэглэлтэй ууж хантааз.