Үндэсний уламжлалт дээлний хэв маягийг хослуулсан, хажуу энгэртэй, босоо захтай эмэгтэй хар дээл. Ханцуйн нударганы дээд хэсэг болон урд талын хоёр далд халаасны амсрыг ногоон өнгийн гялалзсан угалзан хээтэй торгоор оруулга хийж тодотгосон нь тансаг, чамин харагдуулна. Ханцуйн үзүүрийг хар хилэн материалаар өргөн шуумэг гаргаж төгсгөсөн бөгөөд бэлхүүс хэсгээрээ биеийн галбир тодотгосон оёдолтой. Баяр ёслол, хүлээн авалтад өмсөхөд нэн тохиромжтой, эрхэмсэг загвартай дээл.