Үндэсний хэв маягийг орчин үеийн минимал загвартай хослуулсан, босоо захтай, урд цээж хэсэг болон ханцуйны нударгандаа уусгалттай цагаан мөнгөлөг хээтэй, уусгалттай цагаан шаргал өнгийн торгон охидын даашинз. Ханцуй болон доод хормойн хэсгийг зөөлөн хуниастай цулгуй торгон материалаар өргөн эмжиж, доош суулттай хормойтой уусгаж өгсөн, өмсөхөд биед эвтэйхэн чамин загвартай цамц.