Үндэсний хэв маяг бүхий уламжлалт хээ угалзтай, гялалзсан хүрэн улаан болон бараан ногоон өнгө хосолсон торгон материалтай эмэгтэй хантааз. Зөв дарах хажуу энгэр болон босоо захтай, зах, энгэр, суганы ирмэгийг нарийн ногоон эмжээрээр дагуулан эмжсэн бөгөөд цагаан өнгийн цэцгэн хэлбэртэй металл товчны чимэглэлтэй хантааз.