Үндэсний хэв маягийг орчин үеийн содон шийдэлтэй хослуулсан, босоо захтай, урд цээж хэсэг болон ханцуйны нударгандаа уусгалттай угалзан хээтэй, гүн хар өнгийн торгон охидын даашинз. Ханцуй болон доод хормойн хэсгийг зөөлөн хуниастай цулгуй торгон материалаар өргөн эмжиж, доош суулттай хормойтой уусгаж өгсөн, эрхэмсэг атлаа загварлаг хийцтэй цамц.