Үндэсний хэв маягийг шингээсэн хажуу энгэртэй, босоо захтай, урд цээж хэсэг болон ханцуйны нударгандаа ногоон өнгийн угалзан хээ хуар хосолсон, уусгалттай бор өнгийн торгон хүүхдийн цамц. Ханцуй болон арын хэсгийг цулгуй бор өнгийн торгон материалаар өргөн эмжиж тодотгосон, зах болон энгэр хэсэгтээ хар товчны чимэглэлтэй, өдөр тутам болон баяр ёслолд өмсөхөд тохиромжтой загварлаг цамц.