Үндэсний хэв маягийг шинэлэг содон шийдэлтэй хослуулсан, босоо захтай, хажуу энгэртэй, гүн ногоон өнгийн навчин болон цэцгэн хээ хуар хосолсон, маргад ногоон өнгийн торгон цамц. Зах, мөр болон ханцуйны нударгыг цулгуй хар өнгийн материалаар өргөн эмжиж, жижиг сувдан чимэглэлээр дагуулан эмжээрлэж тодотгосон, бүсээр бэлхүүсийг тодотгох боломжтой эрхэмсэг, чамин загвартай цамц.