Үндэсний хэв маягийг орчин үеийн цэвэрхэн, минимал загвартай хослуулсан хажуу энгэртэй, босоо захтай, цагаан өнгийн цулгуй торгон эмэгтэй цамц. Бэлхүүс хэсгээрээ өргөн бүстэй бөгөөд хормой руу үл ялиг суулттай. Ханцуйн дунд хэсгээс доош зөөлөн хуниас гаргаж, урт манжет буюу шуумгээр төгсгөсөн нь чамин, эрхэмсэг хэв маягийг бүрдүүлсэн. Баяр ёслол болон өдөр тутмын гоёлд өмсөхөд тохиромжтой, чанартай торгон материалтай цамц.