Үндэсний хэв маягийг модерн загвартай хослуулсан, босоо захтай, уусгалттай цайвар саарал цулгуй торгомсог суурьтай эмэгтэй цамц. Баруун ташаа руу уртссан ташуу хэлбэрийн өвөрмөц хормойтой бөгөөд хормойн ташуу хэсэг, зах болон ханцуйн эргүүлсэн өргөн нударгыг усан долгион, цэцгэн хээ хосолсон мөнгөлөг саарал торгоор гоёсон. Бэлхүүс хэсэгтээ биеийн галбир тодотгох ижил өнгийн цулгуй бүстэй, урт ханцуйтай чамин загвар.