Уламжлалт монгол дээлийн элементүүдийг орчин үеийн, минималист загвартай хослуулсан чөлөөт загварын цамц. Бадмаараг улаан өнгийн торгомсог материал дээр цээжний төвд цагаан ба ногоон өнгийн утсаар Өлзий хээ болон угалзан хээг уусган хатгамалсан. Үндэсний баяр ёслол, томоохон арга хэмжээ болон өдөр тутам өмсөхөд тохиромжтой, чамин хийцтэй.