Үндэсний хэв маягийг орчин үеийн загвартай уусгасан, уламжлалт босоо зах болон хажуу энгэрийн хийцтэй цулгуй хар өнгийн эмэгтэй богино цамц. Зах болон энгэрийн эмжээр дагуу нарийн босоо зураасан ширээс бүхий чимэглэлтэй, зүүн цээж хэсэгтээ голдоо цагаан шигтгээтэй, унжлага бүхий том хэмжээний хар өнгийн даавуун цэцгэн гоёлтой бөгөөд бэлхүүсээрээ нарийн уяа бүс болон урт ханцуйтай загварын цамц.