Үндэсний хэв маягийг шингээсэн, гялалзсан маргад ногоон туяатай уламжлалт хээ угалз бүхий торгон оруулгатай эмэгтэй цамц. Босоо зах болон цээж, хормойн урд хэсэг нь хээтэй торгон материалаас бүрдэх бөгөөд мөрнөөс унасан урт ханцуй болон энгэрийн дээд хэсэг, бэлхүүсний нарийн бүсийг цулгуй хар өнгийн зөөлөн материалаар хийж тодотгосон, ханцуйн үзүүртээ бага зэргийн хуниастай цамц.