Үндэсний уламжлалт хээ угалзыг орчин үеийн минимал эмэгтэй саарал хантааз. Баруун мөрөн дээрээ товчлууртай хаалт бүхий бөөрөнхий захтай бөгөөд урд хэсгийг нь ногоон навчис, ягаан өнгийн өлзий хээ болон цагаан өнгийн нисэж буй шувуудын нарийн хийцтэй гоёмсог хатгамлаар дугуйруулан чимж өгсөн. Биеийн галбир дагасан цэгцтэй шулуун зүсэлттэй, өдөр тутам болон цагаан сар, баяр ёслолоор даашинз эсвэл цамцтай хослуулан өмсөхөд нэн тохиромжтой, загварлаг бүтээгдэхүүн.